Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд” аяныг өрнүүлж байна.
“Хүүхэд бидний ирээдүй-Ирээдүйгээ хамгаалъя” уриатай тус аяны хүрээнд хүүхэд хамгаалагч ахмад ажилтан, сайн дурын идэвхтнүүдтэй уулзалт хийлээ.
Амьдарч байгаа болон сургуулийн орчин дахь аюул, эрсдэлээс хүүхэд, багачуудыг хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт, дадлагуудыг ахмад ажилтан, сайн дурын идэвхтнүүдийн оролцоотойгоор зохион байгуулсан.
Аян ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Уншиж байна |