Төвөд Шанхай руу тусламж илгээжээ
2022-04-11

Коронавирусийн халдварын тархалтын улмаас хөл хорионд орсон Шанхай хот болон Жилинь муж руу Төвөд тусламжийн бараа илгээжээ. Төвөдийн өөртөө засах орноос хандивласан, тахалтай тэмцэхэд туслах бараа бүтээгдэхүүнийг ачсан галт тэрэг өнөөдөр Лхас хот, Шигадзе хотуудаас хөдөлсөн талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Төвөдийн өөртөө засах орон коронавирусийн халдварын шинэ дэгдэлттэй тэмцэж буй Шанхай, Жилинийг дэмжиж байгаагаа илэрхийлэн 100 тонн сарлагийн мах, 3000 тонн ундны ус илгээжээ.

 

Сарлагийн мах дөрөвдүгээр сарын 12 гэхэд Бээжин хотод хүрэх бол цэвэр ус 5-7 хоногийн дараа Шанхай, Жилинь хотод хүрэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эзэлсэн дайсанд тусалдаг ёоёотой гарууд уу
2022-04-21