Баян-Өлгий аймагт өчигдөр хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн “Хүйтний хөтөл” гэдэг газар 01.06-ны өдрийн 14:50 болон 15:09 цагт 3.9, 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 14:59 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хориролгүй тухай мэдээлсэн байна.
Уншиж байна |