Английн хамгийн том сонинд Монголын луйврын тухай гарчээ
2021-09-07

 

 

Борис Жонсоны дүү Монголын уул уурхайн компанид 14.0 сая фунт стерлинг залилуулсан тухай Английн “Таймс” дээр гэрсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Луйварчдад алдсан мөнгөө эргүүлэн авах Макс Жонсоны оролдлого нь гацаанд орсон хэдий ч тэрбээр гэр бүлийнхээ нэр төрийг ийм зүйлд хутгахыг хүсэхгүй байна гэдгээ илэрхийлэв.

 

Их Британийн Ерөнхий сайдтай хамаарал бүхий байх нь асуудалд эерэгээр болон сөргөөр нөлөөлж болохыг Монголын говь дахь алтны уурхайд үүсээд буй асуудалтай холбоотойгоор Максимилиан Жонсоноос сонсож болно.

 

Далайд гарцгүй Азийн Монгол оронд олон сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн нь бүтэлгүйтсэн Борис Жонсоны дүү өөрийн алдсан хөрөнгөө хамгаалж, эргүүлэн авахаар тэмцэл хийж байна. Их Британаас алс хол орших Монголын төсөл нь Brexit-ийн дараах Британийн худалдааны хэлэлцээрт нэр дэвшсэн цөөхөн төслийн нэг болж чадсан. Гэхдээ Макс өөрийн ахыг эвгүй байдалд оруулахгүйгээр Их Британийн Засгийн газраас хэрхэн тусламж хүсэх вэ?

 

Өдгөө 36 настай Макс Жонсон өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "Би өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгохыг хүсээгүй" гэжээ. Тэрээр зөвхөн хувиасаа 1.5 сая фунт стерлингийн алдагдал хүлээсэн ба Засаг Чандмань компанийн алт, зэс, төмрийн хүдрийн уурхайд 14 сая орчим фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийснээр залилан, мөнгө угаах гэмт хэргийн хохирогч болсон.  

 

Жонсон энэ талаар цааш нь хэлэхдээ: "Би энэ асуудалд хувь, хувьсгалаа ялгаж байгаа бөгөөд давуу байдлаа хэзээ ч ашиглахгүй" гэдгээ илэрхийлсэн байна.  

 

Брюссель хотод 1985 онд төрсөн Макс нь Борисын аав Стэнли Жонсоны хоёр дахь эхнэр Женниферийн отгон хүү юм. Тэрээр эцэг нэгтэй ахаасаа 22 насаар дүү бөгөөд түүний карьер нь тийм ч амар хялбар байгаагүй. Макс нь Борисын нэгэн адил Этон болон Оксфордын Их сургуульд суралцаж, Орос, Польш хэлийг бүрэн эзэмшсэн, 2005 онд оюутан байхдаа үүргэвчтэй аялалаар Монголд анх ирж байжээ.

 

Тэрээр Магистрын зэргийг БНХАУ-д Ши Жиньпиний суралцаж байсан бизнесийн сургуульд хамгаалсан ба Хонконг-д үнэт металлын трейдерээр ажиллаж байхдаа нэрт бизнесмен Саймон Мюррейтэй холбогдсон байна. Саймон Мюррей нь бизнесийн амжилтаас гадна Францын алдарт легионд таван жил алба хаасан ба сүүлд  Өмнөд туйл руу аялсан дэлхийн хамгийн өндөр настан юм.

 

Мюррей нь түүнд 2018 онд "амаргүй боловч нилээд ирээдүйтэй" гэж өөрийн үзсэн Монголын уул уурхайн төслийг  хариуцуулахаар санал болгосон. Мюррей, Жонсон нар хамтран Монголын уул уурхайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр санхүүжилт болох 14 сая фунтын хөрөнгө оруулалтыг хийжээ. Ингээд тэд мөнгөнийхөө бараа сургийг алдсан байна. Уурхайн үйлдвэрлэл ч эхлээгүй, компанид аудит хийлгэсэн баримт ч байгаагүй тул хөрөнгө оруулагчид мөнгөө буцаан шаардсан. Орос хэлээр чөлөөтэй ярьдаг Жонсон нь Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд уг хэрэгт цагдаа нар үнэхээр гайхалтай сайн ажилласан талаар Макс Жонсон хэлсэн.

 

Тус уурхайд хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагааг хариуцаж байсан этгээдүүд өөрсдийн  ажилчид болон ойрын хамаатан садангуудынхаа нэрээр “хуурамч” компани байгуулж,  худалдан авалтын захиалга, туслан гүйцэтгэх ажлыг зохиомлоор хийсэн мэтээр их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон болно. Хөрөнгө оруулалтын мөнгөөр бараа бүтээгдэхүүн ч аваагүй, ажил үйлчилгээ ч хийгдээгүй болох нь баримтаар нотлогдсон байна.

 

Монгол уурхайн эзэмшигч Дашдэлэгийн Буянтогтох болон тус уурхайн  хоёр удирдах албан тушаалтанд холбогдуулан залилан мэхлэх болон бусад гэмт үйлдэлд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар баривчлах шийдвэр гаргасан байна. 

 

Анхан шатны шүүгч өнгөрсөн оны эхээр тэдний паспортуудыг хураах шийдвэр гаргасан хэдий ч өөр нэг шүүгч нь баривчлах саналыг даруй хүчингүй болгосноор Буянтогтоход эх орноосоо оргон зайлах боломж олгосон. Энэ байдал нь Жонсоныг асар ихээр гайхшрахад хүргэж хямралд оруулсан байна. Түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, баривчлах тогтоол гарсан боловч хаа байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа боловч "Прокурорын ширээн дээр маш удаан хугацаанд хүлээгдэж байгаа. Ихэвчлэн яллах дүгнэлтийг нэг сарын дотор гаргадаг боловч бидний хэрэг 5 сарын турш прокурорт хүлээгдэж, удааширч  байгаад би маш их санаа зовж байна” хэмээн Жонсон хэлэв.

 

Уг хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох ямар ч боломжгүй болгож магадгүй гэдгээс болгоомжилж, Жонсон энэ хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд хүргэсэн.

 

Гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд энэ байдлаар бүтэлгүйтээд байвал Монгол Улсад орох цаашдын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг Монголын Засгийн газар ойлгож байгаа гэдэгт тэрээр итгэж байна.

 

Түүнтэй Индонезид байхад нь утсаар холбогдоход, “Ерөнхий сайдын дүү байх нь надад ямар ч давуу тал болохгүй. Болсон асуудал зөвхөн миний хувийн л  асуудал. Миний хувьд амаргүй байна” гэв. Тухайн үед Макс үндсэн ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ эхнэр болон охины хамт тусгаарлалтад байв.

 

Ахтайгаа сайн харилцаатай хэдий ч “Жонсон” нэрээр бизнес хийх нь эрсдэлтэй болохыг тэрээр сайн мэддэг болохоо илэрхийлсэн байна. Энэ нь бидэнд хандах хандлагад сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна. Харин ямар нэгэн давуу тал болох эсэх дээр хүмүүс өөрсдөө л дүгнэлт хийх байх. Надад ямар ч давуу тал болохгүй гэж би хувьдаа бодож байна."

 

Жонсон болон хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын шүүхээр дамжуулан хохирол, нөхөн төлбөрөө ойрын хугацаанд авна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол Улсын шүүх нь хараат бус бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадахаа харуулах нь хамгийн чухал зүйл юм" гэж тэрээр хэлэв. 

 

Их Британийн эрх баригчид түүнд тусалж чадах болов уу гэсэн асуултад тэрээр “Тийм ээ, хэрэв тэд туслая гэвэл би татгалзахгүй. Энэ бол миний найдаж байгаа зүйлийн нэг” гэж хариулав.


Энэ тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу

Эх сурвалж: thetimes.co.uk

Shuud.mn
Сонин хачин
Пүрвээ:
Ж.Мөнхбаттай холбоотой Дорноговийн Дэлгэрэх суманд байдаг уурхай биз дээ.
2021-09-11
Сувд:
Энэ Засаг Чандмань гэж илт луйварын компани Олон жолооч нарын ажлын хөлс, аймаг орон нутагт өгөх татвар, худалдаж авсан тоног төхөөрөмжөө өгөөгүй олон хүнийг хохироосон даа. Эзнийг нь олж хүмүүсийн хохиролыг төлүүлэх хэрэгтэй
2021-09-10
Сувд:
Энэ Засаг Чандмань гэж илт луйварын компани Олон жолооч нарын ажлын хөлс, аймаг орон нутагт өгөх татвар, худалдаж авсан тоног төхөөрөмжөө өгөөгүй олон хүнийг хохироосон даа. Эзнийг нь олж хүмүүсийн хохиролыг төлүүлэх хэрэгтэй
2021-09-10
Ганаа:
Монголын улсын нэрийг шороотой хутгаж байна. Хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
2021-09-10
Иргэн:
Тэр хил нэвтрэх эрхийг нь сэргээж зугтаах боломж олгосон шүүгчийг барьж хорь. Хамсаатан луйварчин нь шүү.
2021-09-08
Дэлгэрсайхан:
Одоо ч дээрэм маань биелэх нь дээ, хаха
2021-09-07
Byambatsogt hulgaich Hobdiin Chandmanid tursun. Aabiigaa sumiin ZASAG darga bsan gj hutsdag. ZASAG CHANDMANI Byambatsogt hulgaichiin company muh sh dee. Yun Hurts ve
2021-09-07
компани Бямбацогтых:
"Засаг чандмань" ХХК чинь Капитал центр дотор бил үү. Тэр Эрдэнэбатхаан гэж ёстой ШУА- ийн одон орон судлалын нэрийг барьсан, Солонгосоор олон жил хэсүүчилж явсан, өөрийгээ маш мундаг эрдэмтэн гэж сурталчилсан ёстой жинхэнэ луйварчин архичин. Энэ компани чинь Бямбацогтых биз дээ. Юун Хурц. Тэр муухай зальтай, хүний хөрөнгөөр тогтлож сурсан луйварчин Эрдэнэбатхаанг сайн шалга
2021-09-07
mnbvc:
Элбэгдорж хурц нарын луйварчид уу
2021-09-07
ZOCHIN:
ELBEG HURTC NARIIN GAI MONGOL HUMUUSIIN NER HUNDIIG DELHIIN TAVTCAND LUIVARCHIDTAI NEG EGNEEND L....
2021-09-07
zochin:
ard ny Elbegdorj l bsugaa
2021-09-07