Коронавирусийн халдвар авахад хамгийн эрсдэлтэй, аюултай газар нь нийтийн тээвэр гэж Москва хотын улсын ерөнхий эрүүл ахуйч эмч, профессор Николай Малышев анхааруулжээ.
Нийтийн тээврийн хэрэгсэл рүү хамгаалалтгүйгээр ороход л коронавирусийн халдвар авах боломжтой гэнэ. Нийтийн тээвэрт зорчигчид өөр хоорондоо маш ойрхон зогсдог, вирусийн солилцоо байнга явагддаг тул хамгийн аюултай газар гэж профессор анхааруулжээ.
ОХУ даяар Москва хот коронавирусийн өвчлөлөлөөрөө нэгдүгээрт бичигдэж байгаад гайхах зүйлгүй, учир нь Москва хамгийн хүн ам шигүү суурьшсан хот гэж Малышев өгүүлсэн байна. Хотын эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлсэн хязгаарлалтууд нь хүн амыг аюулгүй байлгахад нэмэр болох бол нийтийн хоолны газруудад "ковидгүй" бүс байгуулсан нь энэ салбарын ажиллагааг бага зэрэг дэмжинэ гэж тэрбээр мэдэгджээ.
Москва хотод халдварын дэгдэлт нэмэгдсэний улмаас нэмэлт хязгаарлалтууд тавьсан юм. Гэхдээ эдийн засгийн салбараа дэмжих үүднээс бүрэн вакцинд хамрагдсан хүмүүст үйлчлэх "ковидгүй бүс"-ийг нийтийн хоолны газруудад бий болгон, туршилтын журмаар ажиллуулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |