Прокурор Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоолгох саналаасаа татгалзжээ
2021-05-12

 

Нийслэлийн Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоолгох тухай” саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч Ж.Эрдэнэбатад Хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналаасаа татгалзсан байна.

 

Шүүх Прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Юууууу ингээд л хууль гууль болж бн даа төрийн дээр ман гэж энэ. Хүүрнүүүүд
2021-05-12
ман-ын мангар гишүүн:
УИХ-ын гишүүн хүн бусад нь хүн биш болов оо хөөрхий
2021-05-12