Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон ноцтой осол гарлаа
2021-05-12

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нийт 246 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2 хүн тус тус гэмтсэн байна. Мөн Улаанбаатар хотод явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

 

            Хүн гэмтсэн ослууд:

            -   Орон нутагт мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-2

            -   Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –3

            -   Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1

            -    Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр  зорчигч-2 хүүхэд тус тус гэмтсэн 

                 байна.

            

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 33, Орон нутагт 28, Улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

 

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин