Айлын хашаанаас байлдааны тэсрэх бөмбөг илрүүлжээ
2021-05-11

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллаж, олон тооны сум, галт хэрэгслийг илрүүлж, аюулгүй болгосон байна.

 

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Аяганы хонхор" хэмээх газраас 100 мм-ийн сумны хошуу 25, сургуулийн зориулалттай 115 мм-ийн сум 14, 125 мм-ийн сум 5, нийт 44 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон бол нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нэгэн айлын хашаанаас илэрсэн “ПАБ150” байлдааны онгоцны бөмбөгийг аюулгүйгээр тээвэрлэн, тусгай бэлтгэсэн газар оронд тэсэлж устгажээ. Тус бүлгийнхэн өнгөрсөн сард мөн Говьсүмбэр аймагт ажиллаж, тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгслийг илрүүлж аюулгүй болгосон байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин