Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн Онцгой байдлын газар нь 21 аймгаас анх удаа “Цэргийн гавъяаны одон”-оор шагнууллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр үүрэгтэй байсан 50 жилийн түүхтэй Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын газрын харьяанд төвийн бүсийн 7 аймгийн дунд үйл ажиллагаа явуулж байсан 45 жилийн түүхтэй Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба, аврах отряд, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбарыг нэгтгэн, Гамшгаас хамгаалах штаб нэртэй анх байгуулагдсан түүхтэй.
Түүнчлэн 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2013 онд Онцгой байдлын газар болон өргөжиж, Эрдэнэбулган суман дахь Гал түймэр унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулж байна.
Уншиж байна |