Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
2021-05-05

 

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд өчигдөр 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Г /20 настай, эрэгтэй/-ыг тус багийн төв, багийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т “Бор бургасны-Ам” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
би:
харь гаригийнхан аваад явчихав уу
2021-05-05