Дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан нэг ойтой хүүхдийг эсэн мэнд гаргажээ
2021-05-05
Гэрэл зургийг архиваас

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унажээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  Э /1 настай, эрэгтэй/ 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Бага насны хүүхдүүддээ эргэн тойронд нь харж хандахыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин