Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн ярилцлагыг мушгин гуйвуулсан тухай охин нь мэдэгдэл гаргажээ
2021-05-04

 

Др.Б.Энхбайгаль фэйс хуудсандаа ингэж бичсэн байна. "Аавтайгаа утсаар холбогдлоо. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд огт ярилцлага өгөөгүй гэж байна. Зууны мэдээ сонин 2021 оны 1 сард авсан ярилцлагаа доторх агуулгыг нь засч, өөрчлөөд гаргажээ. "Баттулга, Хүрэлсүх 2 өрсөлдвөл сайн өрсөлдөөн болно" гэсэн утгаар хэлснийг нь "Хүрэлсүхийг дэвшсэнд баяртай байгаа" болгон засч, өнөөгийн цаг үед тохируулан өөрчлөөд нийтэлсэн байна. Дотор нь бас засч өөрчилсөн зүйл нилээд байгаа бололтой. Энэ мэтчилэн хүний хэлснийг гуйвуулж, засч өөрчилж, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй. "Миний өмнөх байр суурь өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа шүү, Зууны мэдээ сониныхонд би бас дөнгөж сая утасдаж, арай дэндүү байна. ингэж болохгүй гэж хэллээ" гэж тодотгоод фэйсээр дамжуулж залруулаарай гэж надад захьсан шүү.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН ыг гуйвуулан бичсэн мэтээр бичдэг троллууд байдаг байх.
2021-05-05
Зочин:
Энэ зөнөг буриад жаахан даруухан л байгаарай. Монголд гай л болсон хүн шүү. Энэ хүний үед өмч хувьчлал, 20-р тогтоол гээд ярьвал ч их балаг байгаа шүү. Түүх мартахгүй.
2021-05-05
Ugiin MAH AH-d sanalaa uguhgui. XYH-iin Enkhbatad sanalaa ugnu.
2021-05-04
МАН чинь одоо яаж мэдрэлтээд хэнээсээ айгаад арга ядсан арга хэрэглээд арчаагүйтээд байдаг юм бэ. Ингэх тусам чинь хэмжээ доз нь хэтрээд далаараа цэвэр тавиулав даа. Яаж ялахав гээд байж ядаж бна энэ Хүрэлсүх. Их шунасан хүнийг.... үг байдаг даа.
2021-05-04
Кккк:
Хамаж чимээд л бүхнийг хамруулаад аргаа барьж бнаа
2021-05-04
Zochin:
Hurelsuh ee ineesen bolgon nuhur bish shu. Doldoinuudaas bolgoomjlooroi iimerhuu sanaag n tas tsohi
2021-05-04
shaaaal meke avgai bn lee
2021-05-04
zochin:
Яааг ингэж таарна, хөлсний бичээч нар хүн ална шүүдээ.
2021-05-04
ТИЙМ БАЙХ АА:
ИНГЭЖ Л ТААРНА. БҮҮР ГАЙХААД БАЙСАН ЮМ. Д. БЯМБАСҮРЭН САЙДДАА УРТ НАСЛАЖ, УДААН ЖАРГАХЫГ ХҮСЬЕ. УНШИЖ БАЙХДАА ЗАСВАР ХИЙЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ ГЭЖ БОДОГДСОН ЮМ АА
2021-05-04