Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын гурван хурандаа өнөөдөр генерал цол хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Дашдондогийн Ганбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн, Дотоодын цэргийн штабын дарга Сийлээгийн Ганбат нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Ингэснээр тус салбарт өнөөдрийн байдлаар 8 генерал үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Уншиж байна |