”Бор-Өндөр Уул” нөхөрлөлийн жоншны уурхайд унаж нас баржээ
2021-05-02

Хэнтий аймаг, Батноров сум 7 дугаар багийн “Бэрх тосгон”-д  Хятад улсын иргэн Ш-ын эзэмшлийн ”Бор-Өндөр Уул” нөхөрлөлийн жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унаж, нас баржээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид иргэн Д /57 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
яагаад хятад хүн эзэмшдэг билээ. монголчуудыг ашиглаад алаад дууслаа. буцааж аваач.
2021-05-02