Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй
2021-04-30

Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэр гарчээ. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй гэсэн үг юм.

 

 

Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдана.

 

Эх сурвалж: ЗХЖШ

Shuud.mn
Сонин хачин