БАРИМТ: Д.Одбаярын гарын үсэг зурахаас татгалзсан хуралдааны магадлалыг дэлгэлээ
2021-04-28

 

Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч Монгол ардын намыг тараах захирамж гаргаж, үндэслэл болох 200 гаруй хуудас баримт, холбогдох материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа.

 

 

Ерөнхийлөгчөөс Улсын дээд шүүхэд хүргүүлсэн найман хэсэг бүхий баримт, материалуудын эхний хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны тухай байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн асуудлыг шийдвэр гаргахдаа эрх баригч МАН-ын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж Ерөнхийлөгч үзэж байна.

 

Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц энэ сарын 16-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэж, цэцээс гаргасан 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсан.

 

Тэгвэл дээрх асуудлыг анхнаасаа хэлэлцэх ёсгүй байсан гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн үзэн хүсэлт гаргасан талаар, хүсэлтийг нь Бага суудлын хуралдаанаар хэлэлцэж магадлал гаргасан талаар, магадлалыг албажуулаагүй байхадбүрэлдэхүүн солигдож, уг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар, мөн уг асуудлыг хэлэлцсэн Дунд суудлын хуралдааныг хууль зөрчин явуулсан талаарх баримтуудыг Ерөнхийлөгч албан бичигтээ хавсаргажээ.

 

Эндээс сонирхол татаж буй нэг баримт нь Бага суудлын хуралдаанаас гарсан боловч албажиж амжаагүй магадлал юм. Бага суудлын хуралдаанд оролцсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр уг магадлалыг хүлээн зөвшөөрөөгүй тул хуралдааныг орхин гарсан нь олон нийтэд ил болсон билээ.

 

 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн албан бланкан дээр хэвлэсэн 13 нүүр магадлалаас үзвэл, “Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, адил төстэй маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр байгаа” тул Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
Одбаяр гаж донтонг өмнөд солонгост хүчирхийлэл ихийхэд эндээс хүчирхийлэгчид албан бичиг явуулж хамгаалсан байдаг. энэ гаж донтонг жинхэнэ гаж донтон болгоноо.
2021-04-29
Төрд дандаа гаж донтнууд
2021-04-28
ZOCHIN:
solongos huuhnii bugs ileech tegeed burMONGOL ULSIIN UNDSEN HUULIIN TCETCED BGAAD L BGAA YMUU. UNDSEN HUULI MINI L BITGII BUGS DOLOODOG BOLOOSOIDOO....ZAILUULJ BOLDOGGUIL YM BHDAA.AVILGAL CH HUCHTEI YMDAA.HUVAAGAAD HUSCHIHSANUUD N CHADAHGUILDEE...
2021-04-28
otgoo:
bugsunsuu salj chaddgyi tur
2021-04-28
энхээ:
итгэхгүй байна. Үүнийг хэн ч нөхөөд хийж чадна.
2021-04-28
bugs barigchaas bugs doloogch ru...
2021-04-28