“Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарчээ
2020-12-31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарч байна. 

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Ард иргэдийг галын аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин