Москва хотын Улаан талбай руу 12 дугаар сарын 31-ний 18.00 цагаас эхлэн иргэдийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг Москвагийн эрх баригчид гаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ.
"Коронавирусийн цар тахал болон хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм үйлчилж байгаатай холбоотойгоор шинэ жил, Христийн зул сарыг тэмдэглэх олон нийтийн соёл урлагийн арга хэмжээ, хүүхдүүдэд зорилусан шинэ жилийн арга хэмжээнүүд цуцлагдсан" гэж Москва хотын эрх баригчид мэдэгджээ.
Түүнчлэн баярын өдрүүдэд олон хүн цугласан газруудаар явахгүй байхыг хотын оршин суугчдад хандан уриалсан байна. Өмнө нь Москва хотын захиргаа шинэ жилийн зугаалгуудыг хориглохгүй гэж мэдэгдэж байсан ч ийнхүү шийдвэрээ өөрчлөн, Улаан талбай руу нэвтрэхэд хязгаарлалт тавин, Улаан талбай дээрх мөсөн талбай 19.00 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |