Гэр шатаж бага насны хүүхдүүд түлэгджээ
2020-12-30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.12.29-ний өдрийн 13:13 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:26 цагт очиж иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

 

Гал түймэрт иргэн Б /58 настай, эмэгтэй/ толгой, цээж, 2 гар, С /13 настай, эмэгтэй/ толгойн хэсэг, У /3 настай, эмэгтэй/-гийн баруун хөлний шилбэ тус тус түлэгдсэн байсныг ЯТТТ-д болон цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин