Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг 2020 онд цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжүүдээс ажлын үр дүнгээрээ гутгаар байранд шалгарчээ.
Цагдаагийн ерөнхий газрын, Тээврийн цагдаагийн албанаас шагналыг Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзоригт гардуулсан байна.
Зам тээврийн ослын ихэнх хувь нь жолооч ядарсан, нойрмоглосон зэрэг шалтгаантай байдаг. Мөн Төв аймгийн хувьд олон аймгийн автозамын дамжин өнгөрөх төв болдог тул зам тээврийн осол ихээр бүртгэгддэг байна. Иймд Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас санаачлан ТЦА, ЦЕГ, даатгалын компаниудтай хамтран жолооч нарын алжаал ядаргааг тайлах цаашлаад амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “явуулын пост”-ийг ажиллуулж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний үр дүнд зам тээврийн осол буурсан болохыг Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг хэлж байлаа.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх энэ мэт олон үйл ажиллагааг тус тасгаас санаачлан хэрэгжүүлсэн.
Г.Сүрэн
Уншиж байна |