Хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид хүний амь насыг аварчээ.
Тодруулбал өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын хашлага мөргөжээ.
Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай байсан тул алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж албаны автомашинаар урд талд буферлэж иргэний өөрийн хяналтанд байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэгрүү тухайн иргэнийг хүргэж өгч, ар гэртэй нь утсаар холбогдсон байна.
Тухайн иргэн нь тархины цусан харвалт өгсөн, эмчийн хяналтанд байжээ.
Уншиж байна |