Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Хөөтийн шар хөхий” гэдэг газар тус сумын харьяат малчин Э /51 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 12.23-ны өдрийн 11:39 цагт тус багийн Хүрэн-Овоо гэдэг газраас иргэн Г-ын гэрээс эсэн мэнд олсон.
Уншиж байна |