ТЦА: Замын цагдаагийн алба хаагчаас халдвар илэрсэн гэдэг ташаа мэдээлэл
2020-12-23

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Замын цагдаагийн алба хаагчаас коронавирусийн халдвар илэрсэн" гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг ташаа мэдээлэл болохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо "Баянзүрх дүүрэг коронавирусийн голомтот бүс болсонтой холбогдуулан тухайн дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Иргэдийн адил тус дүүргийн харьяат цагдаагийн албан хаагчид мөн шинжилгээнд хамрагдаж байна. Түүнээс Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас коронавирус илрээгүй" гэлээ.

 

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсад коронавирусийн 57 тохиолдол бүртгэгдсэний 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд 1 захиргааны ажилтан,   9 сахиур, 43 өвчтөн, гэр бүлийн  2 хүнээс халдвар илэрсэн. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сэтгүүлч нар нэг зөв талаас ярихгүй бичихгүй дандаа сeнсаац дэгдээсэн иргэдийг түгшээсэн юм бичиж байх юм. бас худалаа
2020-12-23
Монгол:
Сэтгүүлч нараа битгий "хөөрөгдөөд" бай, асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Худал, ташаа мэдээллээс чинь болоод элдэв асуудал үүсч байна.
2020-12-23
tsagdaa naraa jaahan bolovson bai bid yaltan bishuu
2020-12-23