Сонгуульд үрсэн мөнгөө нөхөхийн тулд “ДЭЭРЭМ” хийдэг бүлэглэл байдаг уу?
2020-08-21

 

Саяхан нэгэн сайт дээр  Ж.Мядагбадам хэмэх сэтгүүлч “Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх” нэртэй бичвэр гарчээ. Бичвэр хэт нэг талыг баримталсан, өрөөсгөл баримтад түшиглэсэн, хадам ахыг “хүргэн” гэж андуурсан, уг хэргийн жинхэнэ эздийг бус улс төрчдийн дарамтад орогсдыг гэмтэн болгож харуулах гэсэн зэрэг дутагдал байна. Мөн Английн Ерөнхий сайдын дүү гэж олон удаа онцлон бичиж байгаа нь асуудлыг улс төржүүлж, бүр олон улсын чанартай луйвар болгон харагдуулах зорилго агуулжээ. Гэлээ ч олонхи сэтгүүлчдийн зүрхшээдэг сэдвийг зоригтой хөндсөн нь сайшаалтай.

 

“Хөшигний ард чухам хаашаа хандахаа мэдэхээ байчихсан, олон арван сая ам.доллараа дотоодын бүлэглэлүүдэд схемчлэн хулхидуулчихсан гадны хөрөнгө оруулагчдын өчнөөн кэйс яригддаг. Бодит жишээ болгож, улстөрийн өндөр нөлөөлөл, хамгаалалт, лоббин дор санхүүгийн нарийн схемчлэл үүсгэж, хөрөнгө оруулагчдаа хулхидан, оргон зайлж, олон улсын интерполийн сүлжээгээр эрэн сурвалжлагдаж буй “Засаг чандмань Майнз” компанийн захирал Д.Буянтогтохын кэйсийг дэлгэж байна” хэмээн  Ж.Мядагбадам бичжээ. Энд сэтгүүлч нилээд ташаа дүгнэлт хийсэн болохыг залруулахыг энэ бичвэр зорих болно.

 

Хулхидсан, оргон зайлсан зүйл энэ хэрэгт огт байхгүй. Харин нэр бүхий хоёр ч УИХ-ын гишүүн дунд шатны прокурорын ажилтнуудтай үгсэн хуйвалдах замаар айлган сүрдүүлэг, хилс хэргийн шинэ хонгил үүсгэн дарамтлах замаар гадаад руу зугтаан гарахад хүргэсэн бодит явдал бол бий.

 

Засаг чандмань майнз компани Чандмань уул төсөлдөө “Noble resources”, “GRF” зэрэг хамтрагчдаасаа 34 сая ам.доллар зээлж, тэдний хатуу хяналт дор жилд 2 сая тонн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, бусад дэд бүтцийг барьж байгуулжээ.

 

“GRF” хөрөнгө оруулалтын сан 2016-2017 онд 19 сая ам.долларыг зээл хэлбэрээр оруулсан. Зээл олгогчдын ах дүүс хэн байх нь бизнест огт хамааралгүй байдгийг сэтгүүлч сайн мэддэггүй бололтой. Бизнес өөрийн жам, тохиролцоо, хууль дүрэмтэй түүгээрээ л явагддаг.

 

“Noble resources” 15 сая ам.долларыг мөн зээл хэлбэрээр Чандмань уул төсөлд 2011-2013  онд оруулсан байдаг. Аймгийн Засаг дарга, түүнийг удирдан чиглүүлэгч гишүүний зүгээс зүсэн зүйлийн дарамт учруулж, үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж эхлэсэнд “Noble resources” төслөөс гарах хүсэлт гаргах болжээ.

 

Төслийн ажлыг үргэлжлүүлэх, дуусгах, мөн М.Жонсоны зээлийг чөлөөлөхийн тулд банк, Засаг чандмань майнз ХХК хамтран Хөгжлийн банкнаас зээл хүссэн нь хуулийн дагуу, бүх шатны шалгалт хяналт дор хийгдсэн, бизнесийн хэвийн үйл ажиллагаа.

 

Гэтэл GFR үүнд нилээд хардангуй өнцгөөр хандаж, “Хөгжлийн банк, “Нобель Ресурс” болон дотоодын нэг банк нийлж зээлийн гэрээ хийсэн сүлжээний асуудал байгаа” гэж дүгнэх болсонд өнөөх гайхал УИХ-ын гишүүний нөлөөлөл бий. УИХ-ын гишүүн энэ “дээрэмдээ” зориулан прокурорын томилгоог алтны уурхайн эзэнтэй нийлж хийгээд, дээр нь цагдаагийн дэм авсан байдаг. Тэгээд Хөгжлийн банкны зээлийг гацаажээ. Өөрийн бий болгосон гацаа, дарамтдаа тулгуурлан эрхэм М.Жонсонд “луйварчид мөнгө угаагчид түүнийг тонон дээрэмдэх гэж байгаа” хэмээх аймшгийн үлгэрийг зохион ярьж өгсөн байж таарна. Эрх зүйт нийгэмд амьдардаг хүн ийм том хэмжээний гажуудал хуулийн тогтолцоонд байж болохыг төсөөлөх ч үгүй учир шууд итгэх нь аргагүй.

 

Зээлийн зарцуулалтыг зээл олгогчид маш чанд хянаж байдаг учир “Д.Буянтогтох тус банканд 21 сая ам.долларын зээлээ төлж, үлдсэн  10 сая ам.доллараа халааслан, хаа нэг тийшээ зугтаж, “GRF” цэвэр хулхидуулаад хоцрох байсан” хэмээн урьдчилсан дүгнэлт хийсэн сэтгүүлч бизнесийн ямар ч ойлголтгүй нь харагдаж байна.  

 

 

Удалгүй “GRF” УИХ-ын гишүүдийн ятгалга, барьцаан дор “Засаг чандмань Майнз” компанийн эзэмшиж байгаа лицензийг нь шилжүүлж авах, УИХ-ын гишүүд уг компанийн хувьцааг эзэмшихээр шахаж эхэлсэн аж. Ингэхдээ тэд прокурорын ажилтнуудыг оролцуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэх замаар үнэ төлбөргүйгээр, нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй орд газрыг нь булааж авахаар завдсан гэх мэдээлэл байгаа юм. Интерполоор хайлгасан гэх явдалд ч хууль бус зүйл бий. Шүүхийн шийдвэр байхгүй, буруутгаж байгаа үндэслэл нь нотлогдохгүй байгаа.

 

Улс төрчдийн заналхийллээс эмээсэн лицензи эзэмшигчид компаниа тэдэнд худалдах санал тавьсан ч “хуцалгүй лицензээ өгөөд зайл” гэж дарамталсан гэх мэдээлэл уул уурхайн бизнес эрхлэгчид дунд тархжээ.  Шинэ хонгилынхон Хөгжлийн банкны зээлийг гацаах, лицензийг барьцаалах зэргээр уурхайн үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй болгож, бүрэн дарамтад оруулаад одоо өөрсдийн болгохоор завдан байна.

 

Ж.Мядагбадам тэдгээр хонгилын улс төрчдийн тайлбарт түшиглэн бичвэрээ сийрүүлсэн болох нь мөнгө угаах гэмт хэрэгт холбох гэж оролдсноос нь ажиглагдна. Учир нь зээлдэгчид төслийн санхүүг бүрэн хянаж, мөнгөн гүйлгээг тэдний гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй байсан. Зээл олгосон “GRF” сангийн төлөөлөл болох Дэвид, Инн нар үйл ажиллагаа, уурхай, санхүү, техник хариуцсан захирлуудыг шууд томилон ажиллуулж байсан. Тэд тус компанийн гадаад дахь болон дотоодын банкны 1, 2 дугаар гарын үсгүүдийг анхнаас нь эзэмшиж, жил хагасын хугацаанд хөрөнгө оруулахдаа сар бүр ТУЗ-ын хурал хийсэн бөгөөд арав гаруй удаа монголд 7 хоногоор хийж бүх гүйлгээг нягталж зөвшөөрөл өгч хийдэг байсан бөгөөд тэдний эзгүйд нэг ч гүйлгээ хийгддэгүй байжээ.

 

Аймгийн удирдлага ажлыг гацаачихаад тайлбар нэхэхээр “гишүүнтэй учраа ол, тэгэхгүй бол юуг ч зөвшөөрөхгүй” гэж бүтэн 4 жил дарамталснаас ганц тонн бүтээгдэхүүн ч тээвэрлэж чадахгүй, үйлдвэрээ гүйцээн барьж чадахгүйд хүрчээ. Аймгийн Засаг дарга уурхайн инженерийн дэд бүтэц, кэмп, агуулахын газрын зөвшөөрлүүдийг цуцлах, эргэн тойрны газрыг нь(дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн) хайгуулын талбай нэрээр өөрсдөдөө олгох, нутгийн зөвлөлд их хэмжээний хандив өгөхийг шаардах зэрэг зүсэн зүйлийн дарамт учруулж гадаад оролцогчдыг залхааснаас нэг нь төслөөс гарав. Харин үлдсэн GRF-ийн удирдлагыг УИХ-ын нэгэн гишүүн ятгасаар “Засаг чандмань майнз” компанийн Ерөнхий захирал Д.Буянтогтохыг “залилан үйлдсэн” хэмээн цагдаад гомдол гаргуулаад, тэрийгээ прокуророор дэмжүүлж авсан нь хуулийн дунд шатны шинэ хонгил үүссэн болохыг илчилсэн хэрэг боллоо.

 

Хилс хэрэгт унахаас болгоомжлон Д.Буянтогтох гадагшаа гарсан байна. Дараа нь эхнэрийг нь баривчлан хорихыг завдсан учир бас амжиж зайлжээ. Одоо гүйцэтгэх захирал байсан Т.Эрдэнэбатхааныг хуулийнхан хорьно, цагдна хэмээн заналхийлсээр л байгаа аж. Энэ бүхнийг олны итгэл өвөртлөн хууль тогтоох дээд байгуулгад сонгогдож, эрх мэдэлд хүрсэн хоёр УИХ-ын гишүүн зохион байгуулж, чиглүүлж суудаг гэхээр хачирхалтай.

 

М.Жонсон одоо бодит байдлыг сайн мэдэж байгаа нь “Бид үнэндээ заналхийлсэн нөхцөл байдалд орсон болохоор өөрсдөө асуудлыг шийдэж чадахгүйгээ ойлгосон… Одоо хэлэлцээр хийх хэрэгтэй. Тохиролцож чадвал бид зээлээ зараад, түүний эсрэг гаргасан нэхэмжлэхээ хүчингүй болгоно” гэж хэлснээс тодорхой ойлгогдохоор байгаа юм. Ийнхүү нэг ч тонн төмрийн бүтээгдэхүүнийг нь тээвэрлүүлэхгүй, алт, зэсийн үйлдвэрийг нь гүйцээж бариулахгүй, дэд бүтцийн газрыг цуцлалснаас өнөөдрийг хүртэл яг 4 жил төсөл гацжээ. Жилд 100 сая ам долларын валютын урсгалыг 13 жилийн туршид эх орондоо оруулж, 1000 гаруй ажлын байр бий болгох төмөр, алт, зэсийн хөвүүлэн баяжуулах үйлдвэрийг тойрсон бодит байдал ийм юм.

 

Сэтгүүлч Ж.Мядагбадам асуудлын мөн чанарыг ухалгүй, нэг талын мэдээллээр уг бичвэрийг бичсэн нь “санхүүгийн нарийн сүлжээ үүсгэж, маш боловсон аргаар хулхидаж, тоглоомоос гаргасан”, “мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд нотлогдох шатандаа орсон” гэх өгүүлбэрүүдээс харагдна. GRF компанийн удирдлага олгосон зээлээ, хүү алдангитай авах нөхцөл бүрдвэл УИХ-ын гишүүний ятгалгад орж, гомдол гаргаснаа больж, өргөдлөө татан авахаа мэдэгдсэн. Хуулийнхан ч гэмт хэргийн шинжтэй үйлдэл олж илрүүлээгүй. Гагцхүү дунд шатны прокурор л “заавал хэрэг болго!” гэж шахаж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг нягтлах, шалгах ёстой.

 

Улс төрийн өндөр албан тушаалтнууд, хуулийнхантай сүлбэлдэн үүсгэсэн шудрага бусын хонгил нураагүй, дунд шатанд амь бөхтэй оршиж, баялаг бүтээгчдийг дарамталж, “дээрэмдсээр” байгааг эцэс болгох ёстой.

 

Энэ бол ганц л жишээ. Өмнө нь мөн яг энэ арга технологиор буюу Дорнод аймгийн Баяндун суманд байрлаж байсан төмрийн ордын лицензийг мөн шудрага бусын хонгилоор оруулж эргэн тойрны газрыг нь бүрэн хамарсан лицензийг өөрсөддөө олгуулаад, талбайд өөр нэр өгч бүртгүүлэх замаар “дээрэмдэж” авсан хэрэг бий. Чандмань уул төсөл дээр “дээрмийн”  технологийг давтахаар завдаж байгаа шинж илэрхий байгаа бөгөөд үүнийг шалгавал нэг цэг очих магадлалтай гэсэн хар бий. Аба плюс гэх компанийг мөн саяхнаас шудрага бусын хонгилоор оруулж, Кредит банкин дахь дансыг нь хаах, битүүмжлэх, үндэслэлгүйгээр гүйлгээг нь хориглоод, гацсан мөнгийг банк нь эргэлдүүлж буй гээд цөөнгүй хэрэг байна.

 

Улс төрчид УИХ-ын сонгуульд зарцуулсан тэрбум тэрбум төгрөгийн зардлаа нөхөхөөр баялдаг бүтээгчдийг дарамталж, дээрэмдэх болоо юу гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсээд байгаад төрийн өндөрлөгүүд анхаарлаа хандуулах биз ээ.

 

Мөн манай сэтгүүлчид аливаа зүйлийг бичихдээ уг руу нь өнгийж, асуудлын нөгөө талыг нь лавлаж тодруулж байвал илүү чанартай, сонирхолтой өгөөжтэй байх болов уу гэснээр өчүүхэн бичвэрээ өндөрлөе.

 

Ц.Цэрэнхүү

 

Shuud.mn
Сонин хачин
Дамба:
Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан 2 шүү дээ
2021-10-05
Бичсэн бичээгүй хүмүүс нэрлээдмэдээд байгаа бололтой
2020-09-08
Дорноговийн иргэн:
Дорноговийн Дэлгэрсайхан, засаг байгаад сая гишүүн болдог Энхтүвшин 2 төслийг их гацаасан гэж дуулдсан.
2020-08-27
Ард:
Хуцалгүй лицензээ өгөөд зайл гэдэг нь Дэлгэрсайхан гишүүн л дээ олон газарыг ингэж дээрэмдэж байгаа
2020-08-27
Jooxon mongotei bolood irexeer busdiinhaa biznesiig deeremddeg tuundee huuli hyanaltiinhaniig oruulj bgaad gariin orguulj bgaad deeremddeg n heviin uzegdel bolj Delgersaihan gishuun oh hurliin inder deerees 70saya dollar geed baisan hudlaal bna 19 dollariin geree bna.Delgersaihan guai ta boli hanaj tsaddaggui ymuu
2020-08-27
Дэлгэрсайхан гишүүнийг л хэлээд бнаа даа Мөнхбат Дэлгэрсайхан 2 ын зөрчил яваад бгаа юм биш үү
2020-08-22
Gazriig ji businessiig ni deremdene bas
2020-08-22
Ард:
Хоёр гишүүнийхээ нэрийг бичих зүрхгүй юм уу? Үнэн юм бол нэр устай нь бичээч! Тэгэхгүй бол мөн л итгэлгүй зохиол болж харагдах гээд байнаа даа...
2020-08-22
Зочин:
Гадаадруу оргон зайлсан нь үнэн юм байна Энэ хэргээс хархад ард түмний өмч болох төмрийн хүдэрт лиценз гэгч хоосон цаас олгож түүнийгээ ашиглан гадаадын хүмүүсийг хулхиддаг бизнес цэцэглэж байна Иймд энэ лиценз хэмээх хоосон цааснуудыг бүгдийг хүчингүй болгож хэрүүл маргааныг таслах хэрэгтэй
2020-08-21
irgen:
ih hurliin gishyyd huulia l zov hii...byy uls ornii byteen baiguulaltad sadaa bol huuli zorchij, aimguud hogjihgui baina zasag darga nar yuch hiihgui baina geed shyymjleed baidag ochij ochij huuli bus alban tushaalaar dalailgasan gishyydiin daramtad baidag bololtoi end bichseneer bol... gehdee ene deerhi hergig shyyh l shiidne, lizenz huraagaad oorsdoo avdag um bol yagaad huuliinhand handaj shyyhddeggui um be....ali ni ynen, ali ni hudlaa heleed baigaa um be ?!
2020-08-21
Johnny:
Barbarians
2020-08-21
Delgersaikhan:
Zoozoo
2020-08-21
terbish:
Tegeed 2gishuunii neriig n yagaad bichij chadahgui Mydagbadam l buruutai met bicheed bgaa ym . uuruu bas 1 untsug n mun uu?
2020-08-21
Дамба:
Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан 2 шүү дээ
Бичсэн бичээгүй хүмүүс нэрлээдмэдээд байгаа бололтой