Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам” батлагдсан. Тус журмаар иргэдийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарын Үнэ хаялцуулах ажиллагааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн цахим хэлбэрээр зохион байгуулж буй. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар нийт 11930 дугаар худалдан борлуулж 21 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлжээ.