Монголын Волейболын Холбооноос жил бүр зохион байгуулдаг, 2024-2025 оны Үндэсний дээд лигийн албан ёсны нээлт өчигдөр AIC STEPPE ARENA-д болов.
Монголын волейболын холбоо, Аренжвент Энтертаймэнт Вишн компани хамтран 2 дахь жилдээ AIC STEPPE ARENA-д зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн энэ жилийн онцлог нь орчин үеийн дэвшилтэт технологи болох, олимпод ашиглагддаг 4D REPLAY ухаалаг камерын ухраах, удаашруулах зэрэг торгон мөчүүдийг дэлгэцээр давтан дамжуулах юм.
Гурван сарын хугацаанд үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 7 баг өрсөлдөх ба лигийн нэгдүгээр тойргийн тоглолт 11-р сарын 23-ныг дуустал AIC STEPPE ARENA-д үргэлжилж, харин хоёрдугаар тойргийн тоглолт 12-р сард орон нутагт аялан тоглолт хэлбэрээр явагдах ба эхний гурван тойргоос хамгийн их оноотой эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг хагас шигшээд шалгарч, үлдсэн тоглолтууд 2025 оны 1-р сараас AIC STEPPE ARENA-д болох юм.
Нээлтийн үйл ажиллагааг Visual 3D контентоор цацсан нь онцгой байсан ба МУГЖ, поп дива Т.Ариунаа, “ЧИНГИС ХААН” одонт, Соёлын элч Морин хуурын чуулга, реппер Цэцэ, бүжигчин Чингүүн нар уран бүтээлээрээ чимлээ.
Дашрамд онцлоход 100 гаруй жилийн түүхтэй, багийн спортын ууган төрлийн нэг болох волейболын спорт нь Монгол Улсын хэмжээнд хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон хичээллэгчтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй багийн спортуудын нэг билээ.
Тасалбарыг aicsteppearena.mn вэбсайтаар худалдаалагдаж байна.
Уншиж байна |