Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоол суудлын автомашин дэлбэрсэн тухай мэдээлэл 2020.06.25-ны өдрийн 20:05 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн Н /20 настай, эрэгтэй/, иргэн М /18 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү авч явсан байсан байна.
Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн.
Уншиж байна |