Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд саналаа өгөх боломжтой
2020-06-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хилийн чанадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авч байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн онгоцоор ирсэн 2274 иргэн тусгаарлах байранд байна. Маргааш буюу 2020 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. Тэгвэл тусгаарлах байранд байгаа эдгээр иргэн болон эмч эмнэлгийн ажилчид санал өгөх боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 700 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад байгаа. Эдгээр иргэн сонгуульд оролцож, саналаа өгөх боломжтой аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин