Малдаа явсан хүүхэд үерийн усанд осолдож амь насаа алджээ
2020-06-23

 

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг /сумын төвөөс урд зүгт 50 км-т/ тус сумын харьяат малчин Э/ 18 настай, эрэгтэй/ 2020.06.21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болжээ.

 

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2020.06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Um maani badmi hum Hairan zaluu nas. Bgaliin aranshin gej iim zaluuhan dongoj amidrald hul tawij bgaa zaluu hun amia aldahaar hetsuu sanagdah yum Tenger muudaj gej bwal yunii omno ami nasaa l hamgaalah ni zow Mal yah be osdog amitan
2020-06-24