"Өглөө" төслийн багаас мэдэгдэл гаргажээ
2020-06-21

 

"Өглөө" төслийн багаас мэдэгдэл гаргажээ.  Залуучуудын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Өглөө" төслийн баг зургаадугаар сарын 12-оос эхлэн "Дээлтэй саналаа өглөө" аяныг эхлүүлсэн.

 

Гэвч энэхүү аяны санаа, контентын агуулгыг улс төрийн зорилгод нийцүүлэн шууд хуулбарлаж, олон нийтийн сүлжээнд түгээсэн байна. Мэдэгдэлд "Өглөө" төслийн баг аль нэг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бус, бие даасан төсөл гэдгээ мэдэгдээд өнөөг хүртэл төвийг сахисан, тэнцвэртэй агуулгууд хүргэж ирсэн, цаашид ч хүргэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн залуучуудыг мэдээллийг шүүн тунгааж, сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна" гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин