Булган аймагт үер бууж гурван айлын гэр нуржээ
2020-06-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Уньт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 06.17-ны өдрийн 18:10 цагийн орчим аянга цахилгаантай, ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буужээ.

 

Үерийн улмаас гурван айлын гэр нурж, үерт урссан  байна. Энэ тухай мэдээллийг 06.17-ны өдрийн 20:03 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б/ам бүл 4/-ын 5 ханатай гэр бүрэн эвдэрсэн, Б /ам бүл 6/, А /ам бүл 5/ нарын 5 ханатай 2 гэрийн унь, тооно, хана эвдэрсэн байсныг засварлаж гэрүүдийг барьсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Hdhd:
Nootoibayari hun dairdag gazar bna um mani bad mi hum
2020-06-18