Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2020-06-17

-Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.17/ шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал танилцууллаа.

 

Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдэх Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.


Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

 

ЖИЧ: Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлэг 3 удаа, шүүх хуралдаан 2 удаа хойшилсон.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Shuud.mn
Сонин хачин
Моонгохүү:
Оюунболд минь жудагтай монгол эр хүний ёсоор, монгол бөх хүний ёсоор, санаатай, санаандгүй алин боловч тамир нэмэх юм хэрэглэсэн гэдгээ хэлчих л хэрэгтэй ш дээ. Хууль, шүүх болж мангартах ямар хэрэгтэй юм бэ? Нэрээ ганц балаллаа даа. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Жудагтай, эр хүн шиг бай л даа...
2020-06-18
Бөхөөр яах вэ мангар тэнэг юмнууд.Ирэх наадмаар эдэнд бай шагнал өгөх хэрэггүй ОРКУУДАД
2020-06-18
Аутизмтай Бөх нэг юм тахимаа өглөө
2020-06-18
Zochin:
Балиар тэнэг шуналтай зальхай заваан бүдүүн муухай тогоо шиг том гүзээтэй бөхчүүдийг үзэх дургүй ой гутмаар юмнууд харин дээхнэ үед бөхчүүд сайхан барилддаг бие хаа гоё байсан одоо бол ий харахаас бөөлжис цутгамаар сэжгийн юмнууд
2020-06-17
Kenchbish:
Ердөө л ДНК-ийн шиинжилгээ хийгээд шийдэгдэх зүйл УКТЭ энэ шинжилгээг хийх чадвартай ОБ шиинжилгээ хийлгэх төлбөрийн чадвартай
2020-06-17
Одоо сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээний хариуг нягтлах байлгүй дээ. Оюунболдын асуудлын дараа нэг тийм юм яваад бсан. Тэгээд ч шүүх цол чимэг өгдөггүй юм. Төрийн тэргүүн, Монгол төрөөс олгодог хураадаг юм.
2020-06-17
bagii:
Ene ug n sn buh boloh zaluu .daanch nuguu Odhuutei adil busdiin araar orj buruu zamaar budaa bolloo . tuunees nutag us dov zalga end ymarch hamaagui . hairan zaluu tsagdaa.
2020-06-17
ZOCHIN:
ENE HUMUUS NEEREE UNEN MUIHARLAH YHUMAA. UVSIIN SHUUGCH BHDAA YAHAV DE...ENE ZALUU HUN ERTHEN BURUUGAA HULEEJ NER TSEVER GARAH BSAN YUM. HAIRAN SAIHAN BOH... OMNOOS N HARAMSAJ BN.
2020-06-17
Зочин:
Увсын шүүгч муйхарлаж шийдсэн байна. АТГ сорьц сольсон хүмүүсийг шалгаж байгаа гэсэн шүү дээ. Шүүх ер нь их сонин боллоо баахан баривчилгаа хууль зөрчиж хийгээд л байна ш дээ.
2020-06-17
Одоо бай шагналаа буцааж өг. Содномдорж л харамсалтай байна.
2020-06-17
Шууд хассан биш бна. Баяр наадам зохион байгуулах хорооны саналыг хуульд нийцэж бна аа л гэсэн. Харин Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол хураах, эрх хасах шийд гаргана. Тэр гарахгүй, эсвэл дээрхээс өөр шийд гаргах нь Ерөнхийлөгчийн эрх. Өмнө зарим хүний цолыг хураасан, заримыг нь хураагаагүй, барилдах эрхийг янз бүрийн харилцан адилгүй хугацаагаар хасаж байсан.
2020-06-17