Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
2020-06-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 487 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Хааар:
БЁГ дарга Бадрал дэд дарга Ариунбуян нарын аврагчдын хоол хүнс тёхник хувцасны мөнгөнөөс олон тэрбумыг идэж чанар муутай галын машин тёхникийг өндөр үнэтэй авсан хэрэг АТГ шалгаад прокорорт шилжүүлсэн албан тушаалын гэмт хэрэг юу болсон бэ МАН Хүрэлсүхийн найз гэдгээр удааж хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гээд бна уу Онцгой салбарыг Бадрал дампууруулж дуусгасан шүү Яллагдагчаар татагдсан Бадралын баяжсан аврагч гал сөнөөгчдийн ядуурал туйлдаа хүрч олон туршлагатай гал сөнөөгчид албанаас гарч байгаа нь харамсалтай бна сая Их дэлгүүрийн гал ямар ч удирдлагагүйгээс маш их газар авхуулж шатаасан Бадрал ялаа эдлэх ёстой
2020-06-16