Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэнтэй холбогдуулан сэтгүүлчдэд өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хийлээ.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд сонгогчийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйл тараасан гэх 18 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн ихэнхи нь худал, үндэслэлгүй болох нь тогтоогджээ. Харин Тагнуулын байгууллагад сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан иргэний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 80.1 хувийг гэмт хэргийн шинжтэй гомдол, 13.9 хувийг зөрчлийн шинжтэй гомдол эзэлж байна. Нэг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Цагдаа, Тагнуулын байгууллагаас сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа болон санал хураалтын үед холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хангуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг хангуулах зорилгоор хамтын шаардлагаг гаргажээ.
Уншиж байна |