Дундговь аймгийн Адаацаг сум Сүм багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ 2020.06.09-ний өдрийн 18:30 цагийн орчим тус сумын Сүм багийн нутгаар 20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурга болжээ.
Шуурганы улмаас тус багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар байдаг 10х10 метрийн хэмжээтэй байрны дээврийн төмөр хууларч, малчин П-ын 4 ханатай гэр, малчин Ц-ын 4 ханатай гэр, малчин С-ийн 4 ханатай гэр, малчин Г-ийн 5 ханатай гэр тус тус нурсан байна.
Уншиж байна |