Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй "Гарцаараа гарцгаая" арга хэмжээний хүрээнд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган зорчигчийн гарцны орчимд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн үед иргэд зөвшөөрөгдсөн явган зорчигчийн гэрлэн дохио, гарцаараа зам хөндлөн гарах үедээ машинд мөргүүлж, гэмтэх амь насаа алдах тлхиолдол ихэсч байгааг албаныхан анхааруулсаар байгаа. Тухайлбал 2020 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын 8117 дуудлага бүртгэгдсэнээс 130 хүний амь нас хохирч, 2124 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.
Гэмтсэн хүмүүсийн 80 орчим хувь нь нийслэл хотод явган зорчигч хэлбэрээр гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн байна Иймээс Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид явган зорчигчийн гарцны орчим тавих хяналт шалгалтаа эрчимжүүлж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Уншиж байна |