Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан.
Эргэн сануулахад Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Мөн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаярын цагдан хориог дуусгавар болгож суллах эсэхийг шүүх шийднэ.
Г.Сүрэн
Уншиж байна |