Н.Номтойбаярт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг өөрчиллөө
2020-06-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт хэлэлцлээ.

 

Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Хариуцлагатай хүн:
Өмгөөлөгч нар Номтой баярийн хэргийг мэддэг бол ШҮҮХ ХУРАЛ хийж цагаа барж яахав дээ Ард Түмэнд ҮНЭН хэрэгтэй
2020-06-11