Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Үйлдвэрийн районд “Дархан төмөрлөг” ХК-ийн далангийн оператор Ш /48 настай, эрэгтэй/ ажлын байрандаа осолдож нас баржээ.
Тодруулбал тухайн ажилтан ажил дээрээ сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 6 алба хаагч, тус компанийн 31 ажилтан, нийт 54 хүн, 1 нохой, 3 автомашин, 1 завьтай 5 хэсэгт хуваагдан 1 дүгээр хэсэг: Хаягдал далан, 2 дугаар хэсэг: Хаягдал төмрийн хэсэгт, 3 дугаар хэсэг: Төмөр зам, ус шахах хоолой шугамын хэсэгт, 4 дүгээр хэсэг Нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын гаднах эргэн тойронд, 5 дугаар хэсэг: Нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын дотор талд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Иргэн Ш-ийн цогцсыг 2019.10.06-ны өдрийн 07:32 цагт усан сангаас олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |