Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг 13:00 цагт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслол боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авахад хүндэт харуул жагсаж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглүүлэв. ОХУ-ын В.В.Путин их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Дараагаар нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр улсын Ерөнхийлөгч дурсгалын зургаа татууллаа.
Одоо айлчлалын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа юм. Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа
Н.Энх
Уншиж байна |