"Түмэн шувуут" ХХК өнгөрсөн жилийн есдүгээр сард нийт ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмсэн. Тэгвэл ирэх зургаадугаар сарын нэгнээс эхлэн үйлдвэрийнхээ ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэхээр болжээ. Ингэснээр үйлдвэрийн ажилчид татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ нэг сая төгрөгийн цалин авах боломжтой болж буй аж.
Энэ тухай мэдээллийг "Түмэн шувуут" ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр дуулгаж, Монгол хүн бүр бүтээмжээ нэмж, ажлын цагтаа бүтэн ашиглаж, эх орондоо сайхан амьдрах уриалгыг дэвшүүлж байна.
Б.Болд
Уншиж байна |