Египетийн Соёлын яам энэ амралтын өдөр нийслэл Кайро хотын зүүн өмнөд хэсгээс 2000 жилийн тэртээ занданшуулсан шарилуудыг олсон талаар мэдэгдлээ.
Археологчид Саккара бунханд малтлага хийх үеэрээ маш ховорт тооцогдох муур болон цох хорхойны занданшуулсан шарил олсон гэнэ.
Тус бунханд тонуулчдын гар хүрээгүй долоон хэсэгт малтлага явуулсан аж. Ойролцоогоор 20 гаруй муурны занданшуулсан шарил болон эртний египетчүүдийн шүтээн хар цохны цуглуулга олжээ. Цох хорхой хийсэн шавар ваарнууд дээр том хар цох хорхой зурсан байсан гэнэ.
Бунхнаас эдгээр занданшуулсан шарилаас гадна Бастетийг дүрсэлсэн хүрэл хөшөө, 100 ширхэг алтан бүрмэлтэй муурын баримал олджээ. Мөн бунхны хаалга дээр Субек Сект, Мафи гэх хоёр нэр байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |