АНУ-ын Өмнөд Каролина мужиЙн нэгэн хувийн сууцанд зохион байгуулагдаж байсан үдэшлэгийн үеэр гэнэт шал цөмөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Гэнэтийн ослын үеэр 30 хүн бэртсэн ба 23 нь орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
Бэртсэн хүмүүс бүгдээрээ "Клемсон" их сургуулийн оюутнууд байжээ. Тус сургуулийнхан танилцах үдэшлэг зохион байгуулж байжээ.
"Бүжиг болж байхад гэнэт шал цөмөрсөн. Хүмүүс хашгирч, хаа сайгүй цус болсон байсан" хэмээн гэрчүүд өгүүлэв.
Осол болсон уг барилгыг 2004 онд барьжээ. Орон нутгийн цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулахаар мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |