Ким Чен Ун шууд холбооны шугамаа нээх тушаал өгчээ
2018-01-03

Хоёр Солонгосын харилцааны гол хэрэгсэл болох шууд холбоо болон цэргийн холбооны шугамыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нээх тушаал өгсөн талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

Пхеньян өнгөрсөн оны хоёрдугаар сард дээрх шугамуудыг хаасан билээ. Сөүлийн тал хоёр Солонгосын хамтарсан цогцолборыг хаасны хариуд Пхеньян дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ “KCNA” агентлагаараа дамжуулан мэдэгдсэн юм.

 

 

Шууд холбоог хааснаас болж Сөүл, Пхеньянтай холбоо тогтооход бэрхшээлтэй нүүр тулсан билээ.

 

Сөүлийн эрх баригчид өчигдөр албан ёсоор Пхеньяны талтай хэлэлцээр хийх санал хүргүүлсэн.

 

Сөүл, Солонгосын хойгийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд суурилуулсан шууд холбоогоор дамжин Пхеньянтай холбоо тогтоохоор ажилласаар байна. Одоогоор уг хүсэлтийн хариуг нь Пхеньян өгөөгүй байгаа ч дээрх “шугамуудаа нээсэн нь нааштай хариу өгч магадгүй гэх дохио” хэмээн Сөүлийн хэвлэлүүд мэдээллээ.

 

Панмунжом тосгонд энэ сарын 9-нд хэлэлцээр хийхээр төлөвлөөд буйгаа Сөүл уламжлаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Korea - nar hamgiin hogiin ulsuud. North Korea baidal hetsyyydeed irenguut South -taigaa haritsaagaa zuulruuleh gesen hog-iin sanaaa. zalitai uneg shig. Trump helsendeee bna shuu. North - hunihdaa South -tai hamt tonilgo
2018-01-03
Irgen:
Ter vnen shv xariltsaa holboo ni saijirch ah dvvgiin nohorloloor amidraasai daa
2018-01-03
Зочин:
Neg undestnuud ergen negdehgui ch daisagnaltsahgui amar taivan hariltsan oilgoltsoj bas neg ni nuguuduu tustai ah duus shig amidraasai...America-uud hel am hul gar savraa tataad...
2018-01-03