Премьер лигийн аварга Челси клубын энэ жилийн гол зорилгуудын нэг нь Бельги хагас хамгаалагч Эден Азартай шинэ гэрээ үзэглэх явдал. Түүнийг Испанийн Реал Мадрид тэргүүтэй Европын том багууд сонирхож байгаа юм. Тэгвэл Лондоны баг 26 настай Бельги залууд урт хугацааны гэрээ санал болгосон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ гэрээнд заасан долоо хоногийн цалингийн хэмжээ 300.000 фунтээр хэмжигдсэн байна. Хэрвээ Азар энэхүү гэрээнд гарын үсэг зурвал Челси клубын түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болно. Эден Азар энэ улиралд клубээс долоо хоногийн 200.000 фунтын цалин авч байгаа нь багийн дээд үзүүлэлт юм.
Челси өнгөрсөн зун Унгарын нэгэн клубээс Эден Азарын төрсөн дүү Килиан Азарыг зориуд авчирсан нь энэхүү гэрээтэй холбоотой үйлдэл байсан нь гарцаагүй. Анх 2012 онд Францын Лилль клубээс 32 сая фунтын үнээр Лондонд очиж байсан тэрбээр 6 улирал тоглохдоо 253 тоглолтод орж 72 гоолыг нэр дээрээ бүртгүүлээд байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |