Британийн “Iron Maiden” рок хамтлагийн хувийн “The Boeing 747” онгоц осолдсон талаар “www.independent.co.uk” мэдээллээ. Хамтлагийнхан Чилийн нийслэл Сантьяго хотноо тоглолтоо хийгээд буцах үедээ нисэхийн чирэгч онгоцтой мөргөлдсөн байна.
Ослын улмаас чирэгч онгоцыг жолоодож явсан буудлын хоёр ажилтан гэмтжээ. Хамтлагийн менежер твиттертээ “Бид зүгээр. Хэн ч гэмтээгүй” хэмээн жиргэсэн байна. Ослын улмаас “The Boeing 747” онгоцны хөдөлгүүрийн хэсэг гэмтсэн учир хамтлагийнхан орон нутгийн онгоцоор цааш нисчээ.
Хамтлагийнхан эмнэлэгт хүргэгдсэн хоёр залууд гарын үсэгтэй цомгоо дурсгасан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |