ӨНӨӨДӨР: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно USD 3422.08 Говь-Алтай аймаг ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг зохион байгуулна CNY 466.9 Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн, цас орно KRW 2.84 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа SEK 308.9 Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ JPY 21.7 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа RUB 31.92 Хяргас нуурын мөсөнд суусан автомашиныг татан гаргахаар ажиллаж байна EUR 3534.32 Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна CHF 3767.98 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа GBP 4261.52 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагаа эхэлжээ BGN 1806.94
Агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хаажээ
2015-12-21

Ираны нийслэл Тегеран хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн учир сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн албан ёсоор зогсоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. ДЭМБ-аас “Тегераны агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн” гэж мэдэгджээ.

 

Агаарын бохирдлын улмаас үзэгдэх орчин муу байгаагаас болж өчигдөр 1400 автомашин осол гаргаж, 478 иргэнийг гэмтээсэн байна. Тегеранаас гадна маргаашнаас Исфахан, Арак хотод үйл ажиллагаагаа явуулдаг 2000 гаруй сургууль, цэцэрлэгийг хаахаар Ираны Засгийн газар шийдвэрлэсэн байна.

 

2009, 2010, 2012 онд явуулсан судалгаагаар Тегеран “хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын нэгээр шалгарч байжээ. Тус улсын “NVN” агентлаг “2010 оны арванхоёрдугаар сард агаарын бохирдлын улмаас Тегераны бүх сургууль, цэцэрлэгийг 10 хоногийн хугацаатай хааж байсан” гэж мэдээлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэгдэл: