Парис хотноо болж Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Удирдагчид тусгай өрөөнд бус уулзалт болох танхимын өмнө уулзжээ. Тэд Сири болон Украины хямралын асуудлаар хагас цаг орчим ярилцсан байна.
Обама Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл болон олон тооны зэвсэгт бүлэглэлийг устгахын тулд тус улсын иргэдийг хохироохгүй байхыг Путинд сануулжээ. Мөн Украины улс төрийн бодлогод нөлөөлөхгүй байхыг Москвагийн тэргүүнээс хүсчээ.
Путин, Обама нар энэ сардаа багтаан Австрийн Вена хотноо Сирийн хямралын асуудлаарх чуулга уулзалтыг зохион байгуулах санал гаргаж, энэ асуудлаар Европын удирдлагуудтай ярилцахаар болсон хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Удирдагч өнгөрсөн сарын 16-нд Туркийн Анталъя хотноо зохион байгуулагдсан “Их 20” уулзалтын үеэр уулзаж, Сирийн хямралын асуудлаар ярилцсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |