Галлинари гэрээний санал ирнэ гэж бодоогүй байжээ
2015-08-07

7-р сард Данило Галлинари Денвер Наггетс багтайгаа 3 жилийн 45 сая долларын сунгалтыг хийсэн. Гэрээнийхээ сүүлийн жилд тоглохоор зэхэж байсан Галлинари 2018 оныг хүртэл тоглох болсон юм.

 

Гэрээний саналыг эргэлзэх зүйлгүйгээр хүлээн зөвшөөрсөн Итали довтлогч өөрт нь Наггетс ийм санал тавина гэж огт бодоогүй байжээ.

 

“Би гэрээний саналыг маш хурдан зөвшөөрсөн. Денверт үлдэх болсондоо маш их баяртай байгаа. Денверт өнгөрүүлсэн цаг хугацаа, энэ хотод өгсөн сэтгэлийн хариуд ирсэн санал юм” гэж Галлинари ярьжээ.

 

Данило Галлинарид энэ зун Денвер Наггетсын хийсэн өөрчлөлтүүд таалагдаж байгаа гэнэ. Тэрбээр шинэ дасгалжуулагч Майк Мэлөүнтэй утсаар ярилцсан бөгөөд Европын аварга шалгаруулах тэмцээн дуусч ирээд анх удаагаа нүүр тулан уулзах юм байна.

 

“Энэ зун тэдний хийсэн өөрчлөлт, дасгалжуулагч сольсон зэрэг үйлдлүүд надад их итгэл төрүүлж байгаа. Бид хожил авахын тулд боломжтой бүхнийг хийлээ. Миний бодлоор бид зөв сонголт хийсэн. Тиймээс ирэх улирлаас дахин хожил авч эхлэнэ гэж найдаж байна”

 

Гэмтлийн улмаас бүтэн улирал шахам тоглоогүй Галлинари өнгөрсөн улиралд бүх оддын тоглолтоос хойш 18 оноо дунджилж эхэлсэн нь багийн удирдлагуудад авч үлдэхийг итгэлийг төрүүлсэн гэлтэй.

 

Шинэ гэрээгээр тэрбээр 14 сая долларын цалинг авч эхлэх юм. Мөн энэ гэрээнийхээ дагуу Уилсон Чандлер, Кеннет Фарид, Эммануел Мудие нартай хамт дор хаяж гурван жил тоглох боломжтой болсон.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин