ХЗБХ: Чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, УИХ-ын 7, байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын байнгын хороо өнөөдөр (2022.01.24) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар оролцов.